Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

“Дижитал” хамтлагийнхан сайн үйлсийн аянд нэгдэнэ

“Гандан буурахгүй”, “Чамдаа”, “Анддаа” зэрэг дуугаараа залуусыг байлдан дагуулсан “Дижитал” хамтлагийнхан “Галзуу ганц” тоглолтоо энэ сарын 21-нд "Crocus event hall"-д хийх гэж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Дижитал” хамтлагийнхан сайн үйлсийн аянд нэгдэнэ
“Дижитал” хамтлагийнхан сайн үйлсийн аянд нэгдэнэ. Зураг: МҮОНРТ

“Гандан буурахгүй”, “Чамдаа”, “Анддаа” зэрэг дуугаараа залуусыг байлдан дагуулсан “Дижитал” хамтлагийнхан “Галзуу ганц” тоглолтоо энэ сарын 21-нд "Crocus event hall"-д хийх гэж байна.

Тоглолтод нь “Ice top”, “Мон та реп”, “Энх тайван”, “No name” хамтлаг оролцохоос гадна реппер Gee ая дуугаа өргөх юм байна.

Сонирхуулахад, тус тоглолтын орлого “Хүн бүр сурах эрхтэй” сайн үйлсийн төсөлд хандивлагдах гэнэ.

Хуваалцах