Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Димаш Кудайбергений шинэ клип цацагдлаа

Казахстаны "алтан гургалдай" Димаш Кудайбергений "Любовь уставших лебедей" дуу шинэ клиптэй болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Димаш Кудайбергений шинэ клип цацагдлаа
Димаш Кудайбергений шинэ клип цацагдлаа. Зураг: МҮОНРТ

Казахстаны "алтан гургалдай" Димаш Кудайбергений "Любовь уставших лебедей" дуу шинэ клиптэй болжээ. Казахстаны залуу дуучин, хөгжимчин, дуу зохиогч тэрбээр шинэ клипээ хосоороо нисдэг ганц далавчтай сахиусан тэнгэрүүдийн тухай эртний домгоос сэдэвлэжээ.

"Любовь уставших лебедей" дууны үгийг Оросын яруу найрагч Михаил Гуцериев бичиж, аяыг хөгжмийн зохиолч Игорь Крутой хийсэн байна. Энэ дууг Игорь Крутой хэдэн жилийн өмнө зохиосон ч Димаш Кудайберген өнгөрсөн жил Кремльд болсон хүндэтгэлийн тоглолт дээр дуулсан юм. Хөгжмийн зохиолчийн зөвшөөрөлтэйгээр дуулсан энэхүү уран бүтээл тухайн үед фэнүүдэд нь ихэд таалагдсан төдийгүй "Любовь уставших лебедей" дууг "дахин амьдруулсан" гэж болно.

"Любовь уставших лебедей" дууны клипийг Украины найруулагч Алан Бадоев гардан бүтээсэн байна. Клипний зураг авалтыг Испани, Украинд хийсэн бөгөөд нийт 70 гаруй уран бүтээлч оролцжээ.

Хуваалцах