Динозавр өдтэй байсан байх магадлалтай
Динозаврын шинэ төрөл зүйлийн олдворт тулгуурлан бүх динозавр өдтэй байсан байж магадгүй гэсэн таамаглалыг судлаачид дэвшүүлжээ.
Мэдээллийн алба

Динозаврын шинэ төрөл зүйлийн олдворт тулгуурлан бүх динозавр өдтэй байсан байж магадгүй гэсэн таамаглалыг судлаачид дэвшүүлжээ.
Сибирийн Улов голын эргээс “Кулиндадромеус забайкальский”нэрт ургамал идэшт динозаврын шинэ төрөл зүйлийн чулуужсан хэдэн зуун ясыг малтлага хийн гаргасан юм. Энэ төрөл зүйлийн динозаврт өд болон хайрсны аль аль нь байсан аж.
Үүнээс өмнө нь зөвхөн махан идэшт динозаврууд л өдтэй байсан гэж үзэж байсан юм.


















