Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дирк Новицки 29 мянган онооны босго давлаа

Сагсан бөмбөгийн “Даллас Маверикс” багийн 37 настай довтлогч Дирк Новицки өнгөрөгч ням гарагт “Филадельфи” багтай хийсэн тоглолтод 18 оноо авснаар 29 мянган онооны босго давлаа.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дирк Новицки 29 мянган онооны босго давлаа
Дирк Новицки 29 мянган онооны босго давлаа. Зураг: МҮОНРТ

Сагсан бөмбөгийн “Даллас Маверикс” багийн 37 настай довтлогч Дирк Новицки өнгөрөгч ням гарагт “Филадельфи” багтай хийсэн тоглолтод 18 оноо авснаар 29 мянган онооны босго давлаа. Ингэснээр тэр NBA-д нийт замналынхаа турш 29 мянган оноо авч дөнгөсөн зургаа дахь тоглогчдын эгнээнд нэгдсэн байна.

Түүнээс өмнө энэ амжилтыг Карим Абдул-Жаббар, Карл Мэлоун, Кобе Брайант, Майкл Жордан, Уилт Чэмберлен нар үзүүлж байсан юм. Лигийн хамгийн өндөр оноо авсан тоглогчдын жагсаалтад тавдугаар байрыг эзэлж буй домогт Уилт Чэмберлен л гэхэд 31419 оноотой байна.

Хуваалцах