“Disney” кино тасалбараараа 10 тэрбум ам.доллар давсан ашиг олжээ
тус кино компанийн энэ онд нээлтээ хийсэн нэг бүтээл хоёр тэрбум, дөрвөн кино нэг тэрбум ам.доллараас их ашиг олжээ
Мэдээллийн алба

“Disney” кино компани энэ жил нийт тасалбар захиалгын мөнгөн дүнгээрээ 10 тэрбум ам.доллар давсан ашиг олсон байна. Түүнчлэн тус кино компанийн энэ онд нээлтээ хийсэн нэг бүтээл хоёр тэрбум, дөрвөн кино нэг тэрбум ам.доллараас их ашиг олжээ. Тухайлбал, “Avengers: Endgame - 2.8, “Lion king” 1.6, “Captain Marvel” 1.3, “Toy story-4” 1.07, “Aladdin” - 1.05 тэрбум ам.долларын ашиг орлого олжээ.
Мөн “Disney”-ийн энэ сарын 20-нд нээлтээ хийх “Оддын дайн” киноны шинэ анги буюу “Star wars: Rise Of Skywalker” бүтээл үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа юм.


















