Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Диваажин энд байна” модерн балет тавигдана

Дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон 2014 оны онцлох уран бүтээлийнхээ нээлтийг хийгээд удаагүй байгаа билээ. Тэдний анхны уран бүтээл “Хунт нуур” балет байсан бол ээлжит уран бүтээл нь “Диваажин энд байна” неоклассик модерн балет ажээ.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Диваажин энд байна” модерн балет тавигдана
“Диваажин энд байна” модерн балет тавигдана. Зураг: МҮОНРТ

Дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон 2014 оны онцлох уран бүтээлийнхээ нээлтийг хийгээд удаагүй байгаа билээ. Тэдний анхны уран бүтээл “Хунт нуур” балет байсан бол ээлжит уран бүтээл нь “Диваажин энд байна” неоклассик модерн балет ажээ. Театрын уран бүтээлчид Португалийн балетмейстер Хьюго Виератай хамтран орчин үеийн шинэ модерн балетын гайхамшгийг мэдрүүлэхээр бэлтгэл ажилдаа орсон байна. Тус балетын гоцлол бүжигчнээр ХБНГУ-д ажиллаж амьдарч байгаа балетчин Д.Одсүрэн, театрын балетын гоцлооч СТА Г.Батчимэг, СТА Б.Саруул, Э.Эрдэнэжаргал нар тоглохоор бэлдэж байгаа аж. Сонирхуулахад, “Диваажин энд байна” балет энэ сарын 14-16-ны өдрүүд буюу Гэгээн хайрын баярын өдрөөр тоглогдох юм байна.

Түлхүүр үг:балет
Хуваалцах