Дизайнер Ариунаа Сүри модель шалгаруулж авна
Дизайнер Ариунаа Сүри Токиод болох “Mercedes Benz” шоунд оролцох юм. Тэрээр уг шоунд оролцох моделиуддаа заавал мэргэжлийн байх шаардлага тавиагүй бөгөөд мэргэжлийн модель болоод сонирхогчдын дунд уралдаан зарлажээ.
Мэдээллийн алба

Дизайнер Ариунаа Сүри Токиод болох “Mercedes Benz” шоунд оролцох юм. Тэрээр уг шоунд оролцох моделиуддаа заавал мэргэжлийн байх шаардлага тавиагүй аж. Тиймээс мэргэжлийн модель болоод сонирхогчдын дунд уралдаан зарлажээ. Уг шалгаруулалт ирэх сарын 1-нд Филармонид болох бөгөөд эрэгтэй загвар өмсөгч 180 см-ээс дээш байх бол эмэгтэй нь 175- см-ээс дээш байх ёстой гэнэ. Тэрээр өмнө нь уг шоунд оролцсон анхны монгол дизайнер болж байжээ.


















