Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"ДМЮ" хаврын бэлтгэлээ Хайнанд хангалаа

Монголын хөлбөмбөгийн "ДМЮ" клубын 14 хүртэлх насны баг хаврын бэлтгэлээ БНХАУ-ын Хайнан мужийн Саньяа хотод хангалаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"ДМЮ" хаврын бэлтгэлээ Хайнанд хангалаа
"ДМЮ" хаврын бэлтгэлээ Хайнанд хангалаа. Зураг: МҮОНРТ

Монголын хөлбөмбөгийн "ДМЮ" клубын 14 хүртэлх насны баг хаврын бэлтгэлээ БНХАУ-ын Хайнан мужийн Саньяа хотод хангалаа. Тэд Өвөрмонголын хөлбөмбөгийн холбооны урилгаар Саньяа хот дахь өвлийн бэлтгэлийн бааз болон Өмнөд Хятадын тэнгисийн эрэг дээр хоёр долоо хоногийн турш олон улсын бэлтгэлд хамрагдаж, нөхөрсөг тоглолтуудад оролцов. Тус баг энэ жил Японд болох олон улсын нэр хүндтэй тэмцээн, өсвөр үеийнхний клубуудын ДАШТ гэгддэг "Готиа Кап"-т оролцохыг зорьж байна. "ДМЮ" клубын 13 хүртэлх насны баг нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хайнанд өвлийн бэлтгэлээ мөн хангасан бөгөөд энэ үеэр болсон олон улсын тэмцээнд Бразилын алдарт "Флуминенсе", ОХУ-ын "Чита" клубын дараа орж хүрэл медаль хүртсэн билээ.

Хуваалцах