Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

ДОХ-ын эсрэг зурагт хуудаснуудаас...

ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах дэлхийн өдөр. Дархлалын олдмол хомсдол буюу ДОХ нь ХДХВ буюу хүний дархлал хомсдлын вирүсээр хүмүүст халдварлаж, дархлалын тогтолцоог гэмтээснээс үүддэг өвчин бөгөөд мөн бусад зүйлийн амьтдад

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ДОХ-ын эсрэг зурагт хуудаснуудаас...
ДОХ-ын эсрэг зурагт хуудаснуудаас.... Зураг: МҮОНРТ

ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах дэлхийн өдөр. Дархлалын олдмол хомсдол буюу ДОХ нь ХДХВ буюу хүний дархлал хомсдлын вирүсээр хүмүүст халдварлаж, дархлалын тогтолцоог гэмтээснээс үүддэг өвчин бөгөөд мөн бусад зүйлийн амьтдад үүнтэй төстэй вирүсүүд байдаг (СДХВ, МДХВ гэх мэт).

Энэ өвчний төгсгөлийн шат нь тухайн хүнийг аливаа халдвар болон хавдрын өвчний эсрэг хамгаалах чадваргүй болгодог. ДОХ болон ХДХВ-ийн эсрэг эмчилгээ нь зөвхөн вирүсийн хөгжлийг саармагжуулах л төдий байгаа бөгөөд одоогоор мэдэгдэж буй бүрэн төгс эмчилгээ байхгүй байна.

Энэхүү өдрийн хүрээнд зарим улс орнуудын ДОХ-ын эсрэг сурталчилгааны зурагт хуудаснуудаас хүргэж байна.

Хуваалцах