Доллараар сургалтын төлбөр авахыг хориглоно
Хувийн цэцэрлэг, сургуулиуд сургалтын төлбөрийг америк доллараар авахыг Сангийн сайд Ч.Улаан хориглолоо. Хэрэв сургалтын төлбөрөө доллараар авсан тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж, үйл ажиллагаа явуулах эрхийг нь хүчингүй болгоно хэмээн мэдэгдсэн юм.
Мэдээллийн алба

Хувийн цэцэрлэг, сургуулиуд сургалтын төлбөрөө америк доллараар авахыг Сангийн сайд Ч.Улаан хориглолоо. Хэрэв сургууль, цэцэрлэгүүд сургалтын төлбөрөө доллараар авсан тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж, үйл ажиллагаа явуулах эрхийг нь хүчингүй болгоно хэмээн мэдэгдсэн юм.
Учир нь хүүхдийнхээ сургууль, цэцэрлэгийн төлбөрийг америк доллараар хийхийг эцэг эхчүүдээс шаардсан хэд хэдэн тохиолдол гараад байгаа юм байна. Энэ мэдээллийн дагуу Сангийн сайд Ч.Улаан эцэг эхчүүд болон хувийн сургууль цэцэрлэгүүдийн удирдлагуудад хандан дээрх анхааруулгыг өгсөн юм.


















