Долоогийн даваанд тунаж давсан бөх "SUZUKI JIMNY" авто машин хүлэглэнэ
Тус группийн ерөнхийлөгч Д.Ганхуяг Ардын хувьсгалын 99 жилийн ойн улсын их баяр наадмын долоогийн даваанд тунаж давсан бөхөд "SUZUKI JIMNY" авто машин бэлэглэх болсноо албан ёсоор мэдэгдэв.
Мэдээллийн алба

МҮБХ-ны "Алтан түнш" байгууллагуудын нэг "Бридж" групп "Баянзүрх хайрханы хишиг" барилдааныг 2007 оноос жил бүр уламжлал болгон ивээн тэтгэж, хамтран зохион байгуулж байгаа билээ.
Тус группийн ерөнхийлөгч Д.Ганхуяг Ардын хувьсгалын 99 жилийн ойн улсын их баяр наадмын долоогийн даваанд тунаж давсан бөхөд "SUZUKI JIMNY" авто машин бэлэглэх болсноо албан ёсоор мэдэгдэв.
Ийнхүү тус группийн гүйцэтгэх захирал Ө.Батзориг МҮБХ-ны дэд тэргүүн, улсын заан Ц.Магалжавт "БАТЛАМЖ" бичигт гарын үсэг зурж, гардуулсан байна.


















