Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Долоон жилийн өмнөх долоодугаар сарын 1-нийг эргэн санахад...

Өнөөдөр долоон жилийн өмнөх долоодугаар сарын 1-ний “хар өдөр”-ийг эргэн санах өдөр.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Долоон жилийн өмнөх долоодугаар сарын 1-нийг эргэн санахад...
Долоон жилийн өмнөх долоодугаар сарын 1-нийг эргэн санахад.... Зураг: МҮОНРТ

Өнөөдөр долоон жилийн өмнөх долоодугаар сарын 1-ний “хар өдөр”-ийг эргэн санах өдөр. 2008 оны зургаадугаар сарын 30-нд болсон УИХ-ын V сонгуулийн дараа өдрөөс эхэлсэн тайван жагсаал сүүлдээ хүчирхийлэл, хэлмэгдүүлэлтийг бий болгосон үндэсний үймээн болтлоо өргөжин тэлсэн билээ.

Энэхүү жагсаалд 800 гаруй хүн оролцож, 3000 гаруй цагдаа хамгаалалтад гарсан гэх албан бус тоо байдаг бөгөөд хамгаалалтад оролцсон 400 орчим цагдаа хүнд, хөнгөн гэмтэж бэртсэн гэдэг. Гэвч өнөөг хүртэл хичнээн хүн энэхүү хар өдрөөс болж хэлмэгдсэн нь тодорхойгүй байна.

Харин албан баримтад үймээнд оролцсон гэх 900 гаруй иргэнийг баривчилж, үүнээс 275 иргэнд хүнд, хөнгөн шийтгэл ногдуулсан гэж дурдсан байх бөгөөд жагсаалын улмаас улсад 12 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэсэн байна.

Дашрамд дурдахад, долоон жилийн өмнөх энэ өдрийг телевизийн 11 суваг дамжуулсан бөгөөд 709 цагийн эфирийнхээ 107 цаг буюу 15 хувийг зарцуулжээ.

Хуваалцах