Долоон настай Б.Есүхэй ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
Манай улсаас 55 тамирчин өрсөлдөж буй тэмцээний өмнө болсон дэлхийн наадмаас хоёр бөх мөнгө, хүрэл медаль хүртлээ.
Мэдээллийн алба

Жиү жицү бөхийн дэлхийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээн АНЭУ-д үргэлжилж байна.
Манай улсаас 55 тамирчин өрсөлдөж буй тэмцээний өмнө болсон дэлхийн наадмаас хоёр бөх мөнгө, хүрэл медаль хүртлээ.
Тодруулбал, хөвгүүдийн 30 кг-д барилдсан “Гаруда” клубийн тамирчин, долоон настай Б.Есүхэй мөнгө, охидын 22 кг-д өрсөлдсөн зургаан настай З.Цэлмүүн хүрэл медалиар энгэрээ мялаав. ДАШТ энэ баасан гарагт өндөрлөнө.


















