Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Долоон төрөлтийн аваргаар Тиам Нафиссато тодров

Хөнгөн атлетикийн долоон төрөлт тэмцээний аваргаар Бельгийн тамирчин Тиам Нафиссато тодорлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Долоон төрөлтийн аваргаар Тиам Нафиссато тодров
Долоон төрөлтийн аваргаар Тиам Нафиссато тодров. Зураг: МҮОНРТ

Хөнгөн атлетикийн долоон төрөлт тэмцээний аваргаар Бельгийн тамирчин Тиам Нафиссато тодорлоо. Өмнөх олимпийн аваргаар тодорч байсан Их Британийн тамирчин Жессика Эннис Хилл энэ удаа мөнгөн медалийн эзэн болсон юм. Эхний дөрвөн төрөлт тэмцээний дараах оноогоор Жессика тэргүүлж байсан. Гэвч долоон төрлийн тэмцээн бүгд болж дууссаны дараах онооны нийлбэрээр Бельгийн тамирчин Тиам 6810 оноо авч олимпийн алтан медалийн болзол хангалаа.

Тэмцээн саадтай 100 м, өндрийн харайлт, бөөрөнцөг шидэлт, 200 м, уртын харайлт, жад шидэлт, 800 м гэсэн долоон төрлөөр явагдсан. Тиам тэмцээний уртын харайлт, бөөрнцөг шидэлт, өндрийн харайлтад хамгийн өндөр оноог авснаар нийт оноогоор тэргүүлж эхэлсэн юм. Европын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай Тиам анхны олимпоосоо ийнхүү алтан медаль хүртэж аварга боллоо.

Хүрэл медалийн эзнээр Канадын тамирчин Бранна Тэйсэн Этон /Brianne Theisen Eaton/ 6653 оноо авч гуравдугаар байрт бичигдэж байна.

Хуваалцах