Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Домог” хамтлаг 10 жилийнхээ ойг тэмдэглэнэ

Тэд 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор байгуулагдаж, үндэсний урлагаа хөгжүүлэхээр цугласан түүхтэй.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Домог” хамтлаг 10 жилийнхээ ойг тэмдэглэнэ
“Домог” хамтлаг 10 жилийнхээ ойг тэмдэглэнэ. Зураг: МҮОНРТ

Монгол үндэснийхээ язгуур урлагийг дэлхий дахинаа цэнгүүлж яваа “Домог” хамтлаг 10 насныхаа ойтой золголоо. Тэд 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор байгуулагдаж, үндэсний урлагаа хөгжүүлэхээр цугласан түүхтэй.

Тус хамтлагийн таван залуу нэг, хоёр, гуравдугаар морин хуурч, их хуурч, цохивор хөгжим дардаг. Тэдний ойрын хугацаанд оролцох үйл явдал нь “Өсвөрийн морин хуурчдын наадам” байгаа бол долоодугаар сард АСЕМ-ын уулзалтын үеэр гадаадын зочид төлөөлөгч болон жуулчдад зориулсан тоглолт гэнэ. Харин аравдугаар сард үндэсний хөгжим болон хувцасны гэрэл зургийн үзэсгэлэнд, арванхоёрдугаар сард “Домог 10 жил” тоглолтоо нижгэр зохион байгуулахаар төлөвлөжээ.

Хуваалцах