Домогт сагсан бөмбөгч Майкл Жордан 100 сая ам.доллар хандивлана
Арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг тэмцдэг хэд хэдэн байгууллага дээрх хандивыг захиран зарцуулах аж.
Мэдээллийн алба

Домогт сагсан бөмбөгч, тэрбумтан Майкл Жордан арьс өнгөөр гадуурхахыг эсэргүүцэж нийгмийн шударга байдлын төлөө 100 сая ам.доллар хандивлахаар болжээ.
Түүний албан ёсны мэдэгдэлд дурдсанаар тэрбээр өөрөө болон түүний “Jordan” брэнд энэхүү мөнгийг ойрын арван жилийн хугацаанд гардуулах гэнэ.
Арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг тэмцдэг хэд хэдэн байгууллага дээрх хандивыг захиран зарцуулах аж.
Ийм үйлдэл хийх болсон шалтгаан нь мэдээж Жорж Флойд хэмээх хар арьст эр цагдаагийн албан хаагчийн гарт амиа алдсантай холбоотой юм.


















