Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Дон Жуан” дуурийг сэргээн тоглоно

“Дон Жуан” дуурь нь дуучдаас дуулахаас гадна жүжигчний өндөр ур чадвар, хөгжимчдөөс илүү нарийн мэдрэмж, техник шаарддаг, томоохон бүтээл юм. Уг бүтээлээр дуучид, хөгжимчдийн мэргэжлийн ур чадварын түвшин, тухайн улсын сонгодог урлагийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдог байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Дон Жуан” дуурийг сэргээн тоглоно
“Дон Жуан” дуурийг сэргээн тоглоно. Зураг: МҮОНРТ

УДБЭТ сар бүр нэг шинэ уран бүтээл хийх, сэргээн тавих, гадаадын нэртэй уран бүтээлчийг урих зэрэг онцлог үйл ажиллагаа зохион байгуулан ажиллаж байна.

Тэгвэл ирэх сард В.А.Моцартын “Дон Жуан” дуурийг сэргээн тоглох юм.

“Дон Жуан” дуурь нь дуучдаас дуулахаас гадна жүжигчний өндөр ур чадвар, хөгжимчдөөс илүү нарийн мэдрэмж, техник шаарддаг, томоохон бүтээл юм. Уг бүтээлээр дуучид, хөгжимчдийн мэргэжлийн ур чадварын түвшин, тухайн улсын сонгодог урлагийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдог байна.

“Дон Жуан” дуурийн эмэгтэй дүрүүд тус бүр өвөрмөц онцлог, зан чанартай гайхалтай бүсгүйчүүд байдаг бөгөөд гол дүр Дон Жуаныг хурцатгаж өгдөг бол түүний шадар туслах Лепорелло бас хоолойтой дуучны хувьд хамгийн том дүрүүдийн нэг нь байдаг.

Тиймээс бүтээлийг сэргээн тоглох нь уран бүтээлчдийг хөгжүүлэх онцгой ач холбогдолтой учир Бээжин дэх Австри улсын элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Венийн хөгжмийн их сургуулийн профессор Ребекка Бланкеншипийг тус дуурийн найруулагчаар ажиллуулахаар уриад байна. Ребекка Бланкеншип нь Австри улсын нэрт дуурийн дуучин, жүжигчин байсан бөгөөд одоогоор Венийн хөгжмийн их сургуулийн профессор, найруулагч юм.

Дуурийн гол дүрд Дон Жуан-Э.Анхбаяр СТА, Донна Анна-Б.Энхнаран, Комендатор-Б.Алтанхуяг СТА, Донна Эльвира-Б.Эрдэнэтуяа СТА, Лепорелло-Ж.Бямбажав, Мазетто-Э.Бумхүү СТА, Церлина- Н.Туяа СТА нар тоглох бол удирдаачаар нь УГЗ Н.Туулайхүү ажиллаж байна.

Хуваалцах