”Дон Кихот” жүжгийг засгийн газрын дэмжлэгээр тавина
УДЭТ-ын уран бүтээлчид Испанийн алдарт зохиолч Мигель Сервантесын “Дон Кихот” жүжгийг ирэх 11 дүгээр сарын 08-наас засгийн газрын дэмжлэгээр үзэгчдийн хүртээл болгох гэж байна.
Мэдээллийн алба

УДЭТ-ын уран бүтээлчид Испанийн алдарт зохиолч Мигель Сервантесын “Дон Кихот” жүжгийг ирэх 11 дүгээр сарын 08-наас засгийн газрын дэмжлэгээр үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Хэрэн хэсүүчлэгч, хүлэг баатар Дон Кихот, түүний зарц Санчо Панса нарын тухай өгүүлэх жүжгийн найруулагчаар УГЗ Б.Баатар ажиллаж байна. Энэ нь найруулагчийн олон жил мөрөөдөж хүсэн хүлээсэн бүтээл гэнэ. “Дон Кихот” зохиол хэвлэгдсэн тоогоороо Библийн дараа ордог суут бүтээл бөгөөд манайд 1970 онд эрдэмтэн судлаач “Хар малгай” Т.Жамбал орчуулж хэвлүүлсэн байдаг.


















