Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дональд Трампыг дэмжигч Мексиктэй хиллэдэг хэсэгт хана босгож эхэлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигч хэсэг нөхөд Мексиктэй хиллэдэг хэсэгт өөрсдөө хана босгож эхэлсэн байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дональд Трампыг дэмжигч Мексиктэй хиллэдэг хэсэгт хана босгож эхэлжээ
Дональд Трампыг дэмжигч Мексиктэй хиллэдэг хэсэгт хана босгож эхэлжээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигч хэсэг нөхөд Мексиктэй хиллэдэг хэсэгт өөрсдөө хана босгож эхэлсэн байна. Тэд ард нийтийн санхүүжилттэй компанийн тусламжтайгаар интернэтээр мөнгө цуглуулж, хана барих төсвөө босгож байна. Энэ төслийн хүрээнд тэд одоогоор 22 сая доллар цуглуулаад байгаа гэнэ.

АНУ-ын Конгрессоос хана барих ажилд санхүүжилт олгохоос татгалзсаны дараа Дональд Трампыг дэмжигчид сайн дураараа мөнгө цуглуулах кампанит ажлаа эхлүүлсэн байна. Учир нь өмнөд хилийн дагуу хана босгох нь АНУ-ын Төрийн тэргүүн Дональд Трампын сонгуулийн гол амлалтын нэг байсан юм.

Хувиараа барьж буй энэ шинэ хана нь хилийн дагуух 30 километрийн зайтай хоёр хаалтыг холбох юм байна. АНУ-ын Хилийн албанаас энэ ханын барилгын ажилтай ямар ч холбоогүй гэж мэдэгджээ.

Дашрамд дурдахад, АНУ-ын шүүхээс өнгөрсөн долоо хоногт Дональд Трампын засаг захиргааг Пентагоны төсвөөр Мексикийн хилийн дагуу хана босгохыг хориглох шийдвэр гаргасан юм.

Хуваалцах