Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Гадаад мэдээ

"Dongwon F&B” корпораци зах зээлээс өөрийн бүтээгдэхүүнээ татна

Өмнөд Солонгосын "Dongwon F&B" корпорацийн лаазалсан загас манай улсад өргөнөөр худалдаалагддаг. Харин тус брендийн зарим

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Dongwon F&B” корпораци зах зээлээс өөрийн бүтээгдэхүүнээ татна
"Dongwon F&B” корпораци зах зээлээс өөрийн бүтээгдэхүүнээ татна. Зураг: МҮОНРТ

Өмнөд Солонгосын "Dongwon F&B" корпорацийн лаазалсан загас манай улсад өргөнөөр худалдаалагддаг. Харин тус брендийн зарим лаазалсан загасанд үл мэдэгдэх хар бодис илэрсэн тухай гомдол гарч, энэ дагуу "Dongwon" зах зээлээс өөрийн бүтээгдэхүүнээ татахаар шийдвэрлэсэн байна.

Энэ шийдвэрт "Майлд Туна" гэх төрлийн 210 граммын савлагаатай, 2021 оны гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 25-ны дотор хугацаа нь дуусах лаазалсан загас хамрагдаж байгаа аж. "Dongwon" компанийн өгсөн мэдээллээр энэ төрлийн 1,17 сая лаазалсан загас Өмнөд Солонгосын дотоодын зах зээлээс татагдах юм.

"Dongwon" компанийн мэдэгдэлд дурдсанаар лаазалсан загаснаас илэрсэн хар бодис нь үйлдвэрлэлийн явц дахь өндөр хэмийн нөлөөллөөр үүссэн байна. Мөн энэхүү хар бодис нь хүний эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүйг шинжилгээгээр тогтоосон гэж тус компани мэдэгдлээ.

Хуваалцах