Дорнод аймагт шүүгчийн ээлжит сургалт боллоо
МХБХ-ны шүүгчийн ээлжит сургалт Дорнод аймагт энэ сарын 23-26-нд амжилттай зохиогдлоо.
Мэдээллийн алба

МХБХ-ны шүүгчийн ээлжит сургалт Дорнод аймагт энэ сарын 23-26-нд амжилттай зохиогдлоо. Дээрх аймаг нь энэ жил дотоодын футзалын лигийн тэмцээнийг зохион байгуулна. Үүнээс урьтаж шүүгчийн сургалтыг явуулсан нь энэ юм. Сургалтыг FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны шүүгч, ОУХБХ-ны шүүгчийн сургагч багш, МХБХ-ны нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Д.Түмэнбаяр удирдав.
Сонирхуулахад, тус аймгийн 17 хүртэлх насны идэрчүүдийн баг футзалын УАШТ-ий шигшээ тоглолтод оролцох эрхээ авсан бөгөөд ирэх сарын 13-нд эхний тоглолтоо хийнэ.


















