Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дорнод аймгийн бүжигчин сурагчид олон улсын тэмцээнээс алтан медаль хүртжээ

БНСУ-ын Инчон хотод зохион байгуулагдсан бүжгийн спортын тэмцээнд Дорнод аймгийн ХГБХХ-ийн дэргэдэх "Дорнын солонго" бүжгийн дугуйлангийн сурагчид түрүүлж, алтан медалийн эзэн болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дорнод аймгийн бүжигчин сурагчид олон улсын тэмцээнээс алтан медаль хүртжээ
Дорнод аймгийн бүжигчин сурагчид олон улсын тэмцээнээс алтан медаль хүртжээ. Зураг: МҮОНРТ

БНСУ-ын Инчон хотод зохион байгуулагдсан бүжгийн спортын тэмцээнд Дорнод аймгийн ХГБХХ-ийн дэргэдэх "Дорнын солонго" бүжгийн дугуйлангийн сурагчид түрүүлж, алтан медалийн эзэн болжээ. Уг тэмцээнд БНСУ, Монгол, Хятадын 800 гаруй тамирчин оролцсон ба Олон үндэстний бүжгийн төрөлд 40 гаруй хамтлаг оролцсон байна. Мөн гоцлол бүжгийн төрөлд тус клубын бүжигчин Б.Оргилмаа мөнгөн медаль хүртсэн бол бүжгийн спортын Өсвөр насны төрөлд хамтлаг бүжгээр дэд байр, Хосын төрөлд алт, хүрэл медаль, Соло ганцаарчилсан охидын төрөлд мөн алтан медаль хүртжээ.

Дашрамд дурдахад, тэмцээнд амжилт гаргасан бүжигчин сурагчдыг аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн өнөөдөр хүлээн авч баяр хүргэсэн байна. Тэрбээр аймгийн хөгжлийн санг тэргүүлдгийн хувьд аймгийнхаа урлаг, спортын ялангуяа багийн төрлүүдийг дэмжин ажиллаж бүжгийн төрөлд л гэхэд өнгөрсөн жил хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг аймагтаа зохион байгуулсны үр дүнд манай аймгийн бүжигчид олон улсад аваргалж үр дүнд хүрч буйд баяртай байгаагаа илэрхийлсэн юм.

Хуваалцах