Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дорнод бүсийг "Питтсбург Пингвинс" тэргүүлж эхэллээ

АНУ-ын Пеннсилвани мужийн Питтсбург хотын Пингвинс баг өнөөдөр "Консул Энержи Центр"-дээ бүсийн хүчтэй өрсөлдөгч “Нью-Йорк Рейнжерс”-ийг хүлээн авсан юм.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дорнод бүсийг "Питтсбург Пингвинс" тэргүүлж эхэллээ
Дорнод бүсийг "Питтсбург Пингвинс" тэргүүлж эхэллээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Пеннсилвани мужийн Питтсбург хотын Пингвинс баг өнөөдөр "Консул Энержи Центр"-дээ бүсийн хүчтэй өрсөлдөгч “Нью-Йорк Рейнжерс”-ийг хүлээн авсан юм. ҮХЛ-ийн тэмцээний шинэ улирал эхлээд дорнод бүсийн 16 багийг амжилтаараа тэргүүлж байгаа шилдэг багууд өнөөдөр тоглолтын эхнээс хурд хүчтэй, шилдэг тоглолтыг үзүүлж байсан. Ингэхдээ лигийн өнгөрсөн улирлын аварга, “Пингвинс”-ийн тоглолт тун нягт, чамбай байж нийтдээ 7 гоол оруулсан. “Пингвинс”-ийн болон хүчирхэг Канадын шигшээ багийн ахлагч Сидней Патрик Кросби энэ өдрийн тоглолтын эхний гоолыг оруулсан. Тэрээр лигийн шинэ улирал эхэлсэнээс хойш 22 гоол оруулсан амжилтаараа ҮХЛ-ийн бүх тоглогчийг тэргүүлж байна. Харин “Нью-Йорк Рейнжерс”-ийн залуус нийтдээ 47 удаа хаалганд цохисон ч 2 нь л амжилттай болсоноор тоглолт 7:2-н харьцаатай "Оцон шувууд"-ын ялалтаар өндөрлөсөн юм. Стэнлийн цомын 4 удаагийн эзэн, энэ цаг үеийн шилдэг баг "Питтсбург Пингвинс" ингэснээр лигийн дорнод бүсийн тэргүүн байрт дэвшсэн бол “Нью-Йорк Рейнжерс” энэ бүсийн дэд байрт улирлыг үргэлжлүүлж байна.

Хуваалцах