Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Дорнод НАА" баг лигийн хошой аварга боллоо

Дорнод аймгийн волейболын хөгжлийн төлөө "Шидэт бөмбөг" ТББ-аас хоёр дахь жилдээ зохион байгуулж буй "Шидэт бөмбөг" волейболын хоёрдугаар лиг өндөрлөж шилдгүүдээ тодрууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Дорнод НАА" баг лигийн хошой аварга боллоо
"Дорнод НАА" баг лигийн хошой аварга боллоо. Зураг: МҮОНРТ

Дорнод аймгийн волейболын хөгжлийн төлөө "Шидэт бөмбөг" ТББ-аас хоёр дахь жилдээ зохион байгуулж буй "Шидэт бөмбөг" волейболын хоёрдугаар лиг өндөрлөж шилдгүүдээ тодрууллаа.

Лигийн тэмцээний тэргүүн байрыг анхдугаар лигийн аварга баг Баярсайхан эзэнтэй "Дорнод НАА" хошой аварга боллоо. Дэд байрт Энхтөр эзэнтэй Техникийн цогц шийдэл "TCS" баг, гуравдугаар байрт Отгонбаатар эзэнтэй ДБЭХС "ЭРЧИМ" багууд эзэллээ.

Шилдэг довтлогчоор "Турк стиль" багийн Б.Билгүүн,

Шилдэг холбогч "Дорнод НАА" багийн С.Ариунбат,

Шилдэг хамгаалагч "TCS" багийн Даваа,

Тэгш тоглогч "Дорнод НАА" багийн Ч.Ууганбаяр,

Шилдэг дасгалжуулагч Техникийн цогц шийдэл "TCS" багийн дасгалжуулагч Ч.Туяацэцэг нар шалгарлаа.

Б.Отгонбавуу

Хуваалцах