Дорнодын хөл бөмбөгчид "Үндэсний цом"-ын хошой аварга боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг хөл бөмбөгийн "Үндэсний цом-2016" тэмцээн энэ сарын 8-14 хооронд зохион байгуулагдлаа.
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг хөл бөмбөгийн "Үндэсний цом-2016" тэмцээн энэ сарын 8-14 хооронд зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээн анх удаа орон нутагт болж байгаагаараа онцлог бөгөөд тэмцээний шагналын сан 30 сая төгрөгт багтжээ. Нийт 21 аймгийн шигшээ баг хоорондоо өрсөлдлөө. Тэмцээний ялагчаар н.Наранбаатар дасгалжуулагчтай н.Анхбаяр ахлагчтай Дорнод аймгийн хөл бөмбөгчид түрүүлж, "Үндэсний цом"-ын хошой аварга болжээ.
Б.Отгонбавуу


















