Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дорноговийн даамчид Азийн аваргаас 14 медаль хүртжээ

Ази тивийн аварга шалгаруулах даамын тэмцээнд 15 орны 200 гаруй тамирчин оролцож, оюун ухаан, авхаалж самбаагаа сорьсон байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дорноговийн даамчид Азийн аваргаас 14 медаль хүртжээ
Дорноговийн даамчид Азийн аваргаас 14 медаль хүртжээ. Зураг: МҮОНРТ

Дорноговийн даамчид Азийн аваргаас 14 медаль хүртжээ.Ази тивийн аварга шалгаруулах даамын тэмцээнд 15 орны 200 гаруй тамирчин оролцож, оюун ухаан, авхаалж самбаагаа сорьсон байна.

64 болон 100 буудалт, турк даам гэсэн төрлөөр зохион байгуулсан тэмцээнд Ш.Өвгөн, М.Ганбаатар дасгалжуулагчтай Дорноговь аймгийн даамчид өмнөх жилийн амжилтаа ахиулж, 14 медалийг хүртлээ. Тэмцээний 64 буудалт даамын блицийн төрөлд Э.Хүслэн алт, рапидын төрөлд Н.Налжормаа алт, Э.Хүслэн мөнгө, залуучуудын ангилалд Б.Чойсүрэн мөнгө, үндсэн төрөлд Н.Налжормаа мөнгөн медаль хүртээд байна. Харин тэмцээний 100 буудалт даамын блиц буюу түргэн тоглолтын төрөлд Т.Намуун мөнгө, Н.Налжормаа алт, Э.Хүслэн мөнгө, М.Онон хүрэл, Б.Пүрэвжаргал мөнгө, залуучуудын ангилалд Б.Чойсүрэн хүрэл, рапидын төрөлд Н.Налжормаа мөнгө, залуучуудын ангилалд Б.Чойсүрэн хүрэл медаль хүртжээ.

Хуваалцах