Дорнын гар бичмэлийн үзэсгэлэн гаргав
Үзэсгэлэнг хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ОХУ-д ажлын айлчлал хийж буй Монгол Улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн тэргүүтэй төлөөлөгчид мөн үзэж сонирхсон юм.
Мэдээллийн алба

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ОХУ-ын ШУА-ийн Санкт – Петербург хот дахь Дорнын гар бичмэлийн хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалагдаж буй гар бичмэл болон номын гэрэл зургийн «Книги монгольских кочевников. Путешествие во времени и пространстве» үзэсгэлэнг энэ сарын 2-8-ны өдрүүдэд ОХУ-ын Дорно дахины музейн үзэсгэлэнгийн танхимд гаргаж, үзэгчдэд толилууллаа.

Үзэсгэлэнг хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ОХУ-д ажлын айлчлал хийж буй Монгол Улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн тэргүүтэй төлөөлөгчид мөн үзэж сонирхсон юм. Дорно дахины музей нийт 147 мянга гаруй үзмэрийн сантай бөгөөд зочид Алс дорнод, Ойрхи дорнод, Азийн орнууд, ОХУ-ын Буриад, Чукоткийн соёлын өвтэй танилцлаа. Түүнчлэн тус музейд 1998 онд нээгдсэн Монгол Улсын соёлын өвд хамаарах үзмэрүүд бүхий танхимыг үзэж, сонирхлоо.



















