"Дортмунд" Германы цомын шилдэг наймд өрсөлдөнө
ХБНГУ-ын цомын АШТ-ий шилдэг 16 багийн тоглолтууд үргэлжилсээр байна. Энэ удаад Германы алдарт "Боруссиа Дортмунд" нийслэл Берлин хотын "Херта" клубыг алдарт "Сигнал Идуна Парк"-даа хүлээн аван тогложээ.
Мэдээллийн алба

ХБНГУ-ын цомын АШТ-ий шилдэг 16 багийн тоглолтууд үргэлжилсээр байна. Энэ удаад Германы алдарт "Боруссиа Дортмунд" нийслэл Берлин хотын "Херта" клубыг алдарт "Сигнал Идуна Парк"-даа хүлээн аван тогложээ. Германы шилдэг багуудын тоглолтыг 80 мянга гаруй хөлбөмбөгийн хорхойтнууд үзэж сонирхсон байна.


Эхний гоолыг тоглолтын 27 дахь минутад Никлас Штаркийн дамжуулалтаар Кот-д'Ивуар довтлогч Саломон Калу эхний хүрэлтээрээ гоол оруулж багтаа хошуучлалыг авчирсан. Томаш Тухелээр удирдуулсан “Боруссиа Дортмунд” бүх тэмцээний хүрээнд сүүлийн 12 тоглолтдоо хожигдоогүй байсан юм. Тэд тоглолтын 2-р үе эхлээд тооны харьцааг тэнцүүлж чадсан. Энэ удаад Кристиан Пулишичийн дамжуулалтаар "Дортмунд"-ын болоод Германы шигшээ багийн супер од Марко Ройс гоолыг оруулжээ.

"Дортмунд"-ын хувьд Германы цомын тэмцээнд 3 удаа түрүүлж байсан амжилттай бөгөөд Томаш Тухелийн удирдлага дор сүүлийн 3 жил дараалан энэ тэмцээний мөнгөн медалийг хүртээд байгаа юм. Удалгүй Пьер-Эмерик Обамеянг гоол оруулсан ч шүүгч тооцсонгүй. Улмаар тоглолт боломжит 120 минутын хугацаанд тэнцээгээр өндөрлөж, торгуулийн цохилтоос ялагчийг шийдвэрлэсэн. Энэ удаад Саломон Калу цохилтоо алдсанаар 3:2-ын харьцаатайгаар "Дортмунд"-ын залуус хүндхэн тоглолтоос хожил авч, Германы цомын шөвгийн 8-д өрсөлдөх эрхээ авлаа.



Тэмцээний шилдэг 8 багийн учраа ийн таарч байна.



















