Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Дортмунд” хожигдсон ч 3-р байрт хэвээр үлдлээ

“Боруссия Дортмунд” клуб энэ тойрогт ХБНГУ-ын нийслэл хот Берлиний алдарт “Олимпиа” цэнгэлдэх хүрээлэнд зочилж, “Херта Берлин” багтай улирлын 24 дэх тоглолтоо хийлээ.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Дортмунд” хожигдсон ч 3-р байрт хэвээр үлдлээ
“Дортмунд” хожигдсон ч 3-р байрт хэвээр үлдлээ. Зураг: МҮОНРТ

Германы аварга шалгаруулах тэмцээнд наймантаа түрүүлсэн, алдарт “Боруссия Дортмунд” клуб энэ тойрогт ХБНГУ-ын нийслэл хот Берлиний алдарт “Олимпиа” цэнгэлдэх хүрээлэнд зочилж, “Херта Берлин” багтай улирлын 24 дэх тоглолтоо хийлээ. Энэ тоглолт эхлээд 11 минутын дараа талбайн эздийн довтолгооны хослол гоолын салхийг хагалсан. Энэ удаад Ведад Ибишевичийн өгсөн дамжуулалтыг Кот-д'Ивуар довтлогч Саломон Калу амжилттай төгсгөж, энэ улирлын 6 дахь гоолоо оруулсан. Харин “Дортмунд”-чуудаас тоглолтын 2-р үе эхлээд Япон залуу Шинжи Кагавагийн дамжуулалтаар Пьер-Эмерик Обамеянг гоолыг оруулж, тооны харьцаа 1:1 болон тэнцсэн. 27 настай Габон довтлогч Обамеянг ингэснээр улирлын 22 дахь гоолоо оруулж, лигийн шилдэг мэргэн буучдыг тэргүүлэгчийн байр сууриа хадгалан үлдэж байгаа юм. Гэсэн ч нийслэлчүүдээс Герман хамгаалагч Марвин Платтенхардт хожлын гоолыг оруулсанаар баг нь улирлын 12 дахь хожлоо авч, 40 оноотой боллоо. Энэ амижлтаараа тэд Германы АШТ-ий 5-р байрт эрэмбэлэгдэж байна. Харин Томаш Тюкелээр удирдуулсан “Боруссия Дортмунд” тэднээс ердөө 3 онооны илүүтэй байгаа хүснэгтийн 3-р байраа хадгалан үлдэж байна.

Хуваалцах