"Дортмунд", "Краснодар" багийн тоглолт Европын Лигийн рекорд эвдлээ
Өчигдөр Германд болсон "Дортмунд", "Краснодар" багийн тоглолтыг 55.200 хүн үзэж сонирхсон нь Европын Лигийн хэсгийн шатны хамгийн олон үзэгчтэй тоглолтоор шалгарчээ.
Мэдээллийн алба

Өчигдөр Германд болсон "Дортмунд", "Краснодар" багийн тоглолтыг 55.200 хүн үзэж сонирхсон нь Европын Лигийн хэсгийн шатны хамгийн олон үзэгчтэй тоглолтоор шалгарчээ.
Өмнөх рекордыг мөн Германы баг эзэмшиж байсан бөгөөд 2011/12 улиралд Шальке-Стяуа багуудын хооронд болсон тоглолтыг 53В123 хүн үзэж байжээ.
Харин 2015 оны гуравдугаар сарын 19 нд Киевт болсон Динамо Киев-Эвертоны тоглолтыг 67.553 хүн үзсэн нь Европын Лигийн рекорд юм байна.
Хэрвээ УЕФА-гаас зохиодог нийт тэмцээний тухайд гэвэл 1973 оны Аваргуудын Цомын хүрээнд болсон Реал-Ипсвичийн тоглолтыг 110000 хүн үзэж сонирхож байжээ.


















