Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Дортмунд" "Лейпциг"-ийг хожлоо

“Лайпциг” клуб 19-р тойрогт Германы 8 удаагийн аварга алдарт “Боруссиа Дортмунд”-ын талбайд зочиллоо.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Дортмунд" "Лейпциг"-ийг хожлоо
"Дортмунд" "Лейпциг"-ийг хожлоо. Зураг: МҮОНРТ

“Бундес лиг”-ийн тэмцээний эхний 18 тойргийн дараах байдаар хүснэгтийн дэд байрт бичигдэж байсан “Лайпциг” клуб 19-р тойрогт Германы 8 удаагийн аварга алдарт “Боруссиа Дортмунд”-ын талбайд зочиллоо. Сүүлийн 11 тоглолтдоо ялагдал хүлээгээгүй байсан “Дортмунд”-ын хувьд нэгэн сайн мэдээ байсан нь шигшээ багийнхаа хамтаар Африкийн цомын тэмцээнд оролцсон багийн шилдэг довтлогч Пьер-Эмерик Обамеянг энэ тоглолтод эргэн багийн бүрэлдэхүүндээ нэгдсэн юм. Алдарт “Сигнал Идуна Парк”-д болсон энэ тоглолтод Габон довтлогч Обамеянг тоглолтын 35 дахь минутад гоолыг оруулж, энэ улирлын 17 дахь гоолоо өөрийн нэр дээр бүртгүүлсэн. Обамеянг ингэснээр лигийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлсэн хэвээр үлдэж байгаа юм. Ийнхүү Томаш Тухелээр удирдуулсан “Дортмунд” бүтэн 3 оноогоо авсанаар 34 оноотой болж, лигийн хүснэгтийн 4-р байрт дэвшиж байна. Харин “Бундес лиг”-т эхний жилдээ өрсөлдөж байгаа “Лайпциг” 42 оноотойгоор хүснэгтийн 2-р байрт бичигдсэн хэвээр үлдлээ.

Хуваалцах