Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Дортмунд" тэргүүлэгчдээс 15 оноогоор хоцорч байна

"Дортмунд" энэ тоглолтод хожигдож, 34 оноотой хэвээр үлдсэнээр хүстнэгтийн 4-р байраа хадгалж, "Бундес лиг"-ийн хүснэгтийг тэргүүлэгч багаас 15 онооны дутуутай боллоо.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Дортмунд" тэргүүлэгчдээс 15 оноогоор хоцорч байна
"Дортмунд" тэргүүлэгчдээс 15 оноогоор хоцорч байна. Зураг: МҮОНРТ

Лигийн 8 удаагийн аварга “Боруссиа Дортмунд” энэ тойрогт лигийн хүснэгтийн сүүлийн байрт бичигдэж байгаа “Дармштадт” клубын талбайд зочиллоо. Тоглолтын эхний гоолыг талбайн эздээс оруулж, Терренс Бойд тооны харьцааг нээжээ. "Дортмунд"-ын хувьд бүх тэмцээний хүрээнд сүүлийн 13 тоглолтдоо хожигдоогүй байсан юм. Тоглолтын 1-р үе дуусахаас нэгхэн минутын өмнө 23 настай Португаль хагас хамгаалагч Рафаэл Геррейру гоёмсог нэгэн цохилтыг гүйцэтгэж, тооны харьцааг тэнцүүлж чадсан. Гэсэн ч 2-р үе эхлээд Антонио Чолак багтаа дахин тэргүүлийг авчирсан нь энэ өдөр “Дармштадт”-д 3 оноо авчрах үнэ цэнэтэй гоол байлаа. "Дортмунд" энэ тоглолтод хожигдож, 34 оноотой хэвээр үлдсэнээр хүстнэгтийн 4-р байраа хадгалж, лигийн хүснэгтийг тэргүүлэгч багаас 15 онооны дутуутай боллоо.

Хуваалцах