"Драмын дөрөв" 10 насны ойгоо тэмдэглэнэ
Улсын драмын эрдмийн театрын авьяаслаг дөрвөн залуу болох найруулагч Н.Наранбаатар, жүжигчин Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар нарын байгуулсан “Драмын 4” хамтлаг энэ жил 10 нас хүрэх аж.
Мэдээллийн алба

Улсын драмын эрдмийн театрын авьяаслаг дөрвөн залуу болох найруулагч Н.Наранбаатар, жүжигчин Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар нарын байгуулсан “Драмын 4” хамтлаг энэ жил 10 нас хүрэх аж.
Тиймээс тэд 10 жилийн ойдоо зориулан дөрвөн найзын нөхөрлөл, хайр дурлал, амжилт, амьдралын ээдрээт бэрхшээл бүхнийг хэрхэн даван туулсан тухай сонирхолтой уран сайхны кино бүтээх гэнэ.
Мөн “Хайрын дурсамж-2” цомог гарган “VIP” театрчилсан тоглолт хийн хамтлагийнхаа төрсөн өдрийг нижгэр тэмдэглэхээр төлөвлөсөн байна. Театрчилсан “Вип” тоглолт нь чамгүй өндөр үнэтэй бөгөөд зөвхөн элитүүдэд зориулан тоглох аж.


















