Драмын театрын нээлттэй хаалганы өдөр болно
“Театр костюмс” загварын шоу хийнэ. Энэ үеэр олон үйл ажиллагааг зохион байгуулж, үзэгчдэд хийсэн ажлаа тайлагнана.
Мэдээллийн алба

Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулж буй “Нээлттэй өдөр”-ийн хүрээнд мэргэжлийн урлагийн ууган байгууллага УДЭТ-ын хамт олон энэ сарын 8-нд 10:00-16:00 цагийн хооронд Чингисийн талбайд үйл ажиллагаагаа танилцуулна.
Нээлттэй хаалганы өдрөөр УДЭТ-ын нийт уран бүтээлч 2013-2014 оны тавдугаар сар хүртэлх хийсэн шинэ уран бүтээлүүдийнхээ талаар үзэсгэлэн гаргаж, “Театр костюмс” загварын шоу хийнэ. Энэ үеэр олон үйл ажиллагааг зохион байгуулж, үзэгчдэд хийсэн ажлаа тайлагнана.


















