"Дубай опен-2016" тэмцээнд Д.Номин-Эрдэнэ оролцож байна
18 дахь удаагаа болж буй тус тэмцээнд 41 орны 144 шатарчин оролцож байгаагаас эрэгтэй 48, эмэгтэй найман их мастер, эрэгтэй 39, эмэгтэй зургаан олон улсын мастер оролцож байна.
Мэдээллийн алба

Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо "Дубай опен-2016" шатрын тэмцээн өчигдөр эхэлсэн билээ. 18 дахь удаагаа болж буй тус тэмцээнд 41 орны 144 шатарчин оролцож байгаагаас эрэгтэй 48, эмэгтэй найман их мастер, эрэгтэй 39, эмэгтэй зургаан олон улсын мастер оролцож байна.
Манай улсаас эмэгтэйчүүдийн ангилалд их мастер Д.Номин-Эрдэнэ оролцож буй юм. Тус тэмцээн энэ сарын 19-нд өндөрлөнө.


















