Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дугуйчид Бахрайнд болох засмал замын дугуйн Азийн АШТ-нд оролцоно

Энэтхэг улсад энэ сарын 6-10-нд дугуйн “Track” төрлийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд болж, Монголын дугуйчид түүхэндээ анх удаа оролцлоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дугуйчид Бахрайнд болох засмал замын дугуйн Азийн АШТ-нд оролцоно
Дугуйчид Бахрайнд болох засмал замын дугуйн Азийн АШТ-нд оролцоно. Зураг: МҮОНРТ

Энэтхэг улсад энэ сарын 6-10-нд дугуйн “Track” төрлийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд болж, Монголын дугуйчид түүхэндээ анх удаа оролцлоо.

Залуучуудын ДАШТ-ий алтан медальт, ОУХМ Б.Тэгшбаяр насанд хүрэгчдийн ангилалын “Scratch” төрөл буюу бөөн гараат тэмцээнд есдүгээр байрт бичигдэв.

Харин холимог төрөл болох “Omnium” тэмцээний эхний өдөр дөрөвдүгээр байрт оржээ. Тэрбээр Щвейцарийн Дэлхийн дугуйн төвөөс Англи багштайгаа хүрэлцэн ирж уг тэмцээнд оролцсон байна.

Уг тэмцээнд түүнээс гадна Монголын дугуйн холбооны дэргэдэх шигшээ багийн зургаан тамирчин оролцсон юм.

Дугуйчид энэ сарын 24-нд Бахрайн Улсад болох засмал замын дугуйн Азийн АШТ-нд оролцоно.

Хуваалцах