Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дугуйн аялагчид маргааш гараандаа гарна

Аялагчид Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх, Богд уул гэсэн маршрутаар 240 км замыг унадаг дугуйгаар туулах юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дугуйн аялагчид маргааш гараандаа гарна
Дугуйн аялагчид маргааш гараандаа гарна. Зураг: МҮОНРТ

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын Залуучуудын холбоо, “Медиа Улаанбаатар”, “MB Mongolian” олон улсын унадаг дугуйн аяллын холбоо хамтран дугуйн аялал зохион байгуулахаар болжээ.

Тус аялалд нийт 22 багийн 155 хүн оролцох бөгөөд маргааш 06:00 цагт эхэлж, 24 цагт багтаан дуусах аж.

Аялагчид Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх, Богд уул гэсэн маршрутаар 240 км замыг унадаг дугуйгаар туулах юм.

Тэмцээн уралдаан биш аялал болохоор оролцогчид зөвхөн уулын дугуйгаар оролцохоос гадна тухайн өдрийн хоол хүнс, ус, аюулгүй байдлаа өөрсдөө хангах аж.

Мөн энэ аяллыг заавал дуусгах албагүй ба тухайн баг нь аяллын замд байрлах бүртгэлийн таван цэгт заавал бүртгүүлэх гэнэ.

Аялагчийн аялсан замаар гэрчилгээ өгөх бөгөөд багийн гурван гишүүн аяллын зайг 24 цагийн дотор туулсан бол “Finish” медаль өгөх юм байна. Цаашид энэ аяллыг жил бүрийн зургадугаар сард тогтмол зохион байгуулахаар төлөвлөжээ.

Хуваалцах