Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дугуйн холын зайн уралдаан болно

Монголын дугуйн холбооноос зохион байгуулдаг уламжлалт холын зайн уралдаан энэ жил 18 дахь удаагаа болох гэж байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дугуйн холын зайн уралдаан болно
Дугуйн холын зайн уралдаан болно. Зураг: МҮОНРТ

Монголын дугуйн холбооноос зохион байгуулдаг уламжлалт холын зайн уралдаан энэ жил 18 дахь удаагаа болох гэж байна. Тэмцээн ирэх бямба гарагт буюу долоодугаар сарын 25-нд эхэлж, Төв аймгийн Лүн, Өвөрхангайн Хархорин, Хужирт, Архангайн Цэцэрлэг зэрэг сумаар дайран өнгөрөх бөгөөд нийт 825 км замыг туулна.

Тэмцээн ес хоног үргэлжилж, аваргаа тодруулна. Өнгөрсөн жил 11 багийн 40 гаруй тамирчин оролцсоноос “Авто зам” клубын тамирчин Б.Марал-Эрдэнэ түрүүлж байжээ.

Хуваалцах