"Дугуйн марафон"-ы талаар өнөөдөр мэдээлэл өгнө
Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах "Дугуйн марафон"-ы талаар өнөөдөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх гэж байна.
Мэдээллийн алба

Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах "Дугуйн марафон"-ы талаар өнөөдөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх гэж байна. НЗДТГ-ын А танхимд 11:00 цагаас хэвлэлийн бага хурал зарлажээ.
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын дугуйн холбоо хамтран “Дугуйн марафон”-ыг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулахаар болсон. Тодруулбал, "Дугуйн марафон”-ыг 2015 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн бямба гарагийн 11:00 цагаас эхлэн зохион байгуулах юм.


















