Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Дулаалъя" аян зохион байгуулна

Гэр хорооллын айл өрхүүдээр мэргэжлийн инженерүүд очиж, дулаан алдалтын хэмжилт хийж, дулаан алдалт их байвал байшин барилгаа хэрхэн зөв дулаалах зөвлөгөө өгөх юм байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Дулаалъя" аян зохион байгуулна
"Дулаалъя" аян зохион байгуулна. Зураг: МҮОНРТ

Чингэлтэй дүүрэг даваа гарагаас эхлэн "Дулаалъя" аян зохион байгуулна.

Гэр хорооллын айл өрхүүдээр мэргэжлийн инженерүүд очиж, дулаан алдалтын хэмжилт хийж, дулаан алдалт их байвал байшин барилгаа хэрхэн зөв дулаалах зөвлөгөө өгөх юм байна.

Өрх гэр бүр өөрсдийн боломжоороо байшин, гэрээ дулаалахыг уриалж, дүүргийн зүгээс энэ тал дээр зөвлөн тусална гэж Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул мэдэгдлээ.

Хуваалцах