Дулаанхаан тосгонд өрхийн үйлдвэрлэл хөгжиж байна
Сэлэнгэ аймгийн Дулаанхаан тосгоны хэмжээнд 11 аж ахуйн нэгж, 70 гаруй өрхийн үйлвэрлэл эрхлэгч үйл ажиллагаа явуулдаг.
Мэдээллийн алба

Сэлэнгэ аймгийн Дулаанхаан тосгоны хэмжээнд 11 аж ахуйн нэгж, 70 гаруй өрхийн үйлвэрлэл эрхлэгч үйл ажиллагаа явуулдаг. Иргэдийн 50 хувь нь өрхийн үйлдвэрлэл эрхэлж, дотоодынхоо хэрэгцээг хангаж, ажлын байрыг шинээр бий болгож байна.
Тус тосгонд сүүлийн жилүүдэд жимс жимсгэнэ зөгийн хөтөлбөрүүд эрчимтэй хөгжиж иргэдийг зөгийжүүлэх, жимсжүүлэх сургалтад хамруулж байна. Үүний үр дүнд 10 гаруй зөгийчин бэлтгэн 40 өрх 300 гаруй зөгийтэй болжээ. Мөн чацаргана хөтөлбөрийн хүрээнд 900 гаруй суулгацыг 20 гаруй өрхөд олгосон байна.
Тосгоны гол брендийн нэг бол нум, сумны үйлдвэрлэл. Хүүхэд залуус сурын спортоор эрчимтэй хичээллэж байгаагийн үр дүнд тус тосгоноос олон мастер төрөн гарсан байна.
Тосгоны хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжих аймгийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж хоёр иргэнд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна. Мөн ажлын байр нэмэгдүүлэх үүднээс 1.8 га газрыг төмс, хүнсний ногоо тариалах зориулалтаар ажилгүй иргэдэд олгожээ.


















