Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дундговь аймагт хөлбөмбөгийн зориулалтын талбай байгууллаа

Дундговь аймгийн хүүхэд, залуус чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлж, спортоор тэр дундаа хөлбөмбөгийн спортоор хичээллэх боломжтой болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дундговь аймагт хөлбөмбөгийн зориулалтын талбай байгууллаа
Дундговь аймагт хөлбөмбөгийн зориулалтын талбай байгууллаа. Зураг: МҮОНРТ

Дундговь аймгийн хүүхэд, залуус чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлж, спортоор тэр дундаа хөлбөмбөгийн спортоор хичээллэх боломжтой болжээ. Тус аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Ардчилсан Залуучуудын Холбооны дэд Ерөнхийлөгч М.Анхбаярын санаачилгаар орон нутгийн хөгжлийн сангийн 190 сая төгрөгийн санхүүжилтээр хөлбөмбөгийн зориулалтын талбайг байгуулсан байна.

Талбайн ажлыг “Гурван дэлгэр”, “Хай Тех” ХХК-иуд хийж гүйцэтгэсэн бөгөөд 60x37 хэмжээтэй, амралтын сандал, гэрэлтүүлгийг бүрэн шийджээ. Тус талбайг “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн захиргаанд хүлээлгэн өгч, нээлтийн тэмцээнийг аймгийн залуучуудын дунд зохион байгуулжээ. Тэмцээнд найман багийн 100 гаруй тамирчин оролцож, Улаанбаатар хотоос мэргэжлийн шүүгчид очиж ажилласан байна.

Ж.МАРАЛ

Хуваалцах