Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дундговь аймгийн Б.Лхагва-Очирын хүрэн хязаалан түрүүллээ

Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хязаалан насны морьдын уралдаан болж, газар газрын 342 хурдан хүлэг уралдсанаас Дундговь аймгийн алдарт уяач Б.Лхагва-Очирын хүрэн үрээ түрүүлж, Завханы Тосонцэнгэлийн Г.Батбаатарын бор үрээ

МН
Монгол наадам 2016

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дундговь аймгийн Б.Лхагва-Очирын хүрэн хязаалан түрүүллээ
Дундговь аймгийн Б.Лхагва-Очирын хүрэн хязаалан түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хязаалан насны морьдын уралдаан болж, газар газрын 342 хурдан хүлэг уралдсанаас Дундговь аймгийн алдарт уяач Б.Лхагва-Очирын хүрэн үрээ түрүүллээ. Мөн Завханы Тосонцэнгэл сумын уяач Г.Батбаатарын бор үрээ аман хүзүүдэж, Дундговь аймгийн Хулд сумын Н.Батжаргалын шарга үрээ, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уяач Ц.Энхтайваны хонгор үрээ, Сүхбаатар аймгийн Халзан сумын Ж.Мөнхсүрэнгийн бор үрээ тус тус айрагдаж, наадамчин олныг баясгалаа.

Хуваалцах