“Дүнжингарав” уралдаан энэ сарын 28-нд болно
Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүлэгчдийн хоёрдугаар хуралдаанаар бүсийн уралдааны тов гарлаа.
Мэдээллийн алба

Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүлэгчдийн хоёрдугаар хуралдаанаар бүсийн уралдааны товыг гаргалаа. Тодруулбал “Дүнжингарав-2016” төвийн бүсийн хаврын уралдааныг энэ сарын 28-нд Цагаан хөтөлд, Хангайн бүсийн хаврын уралдааныг ирэх гуравдугаар сарын 6-нд Өвөрхангай аймагт, Монголын уяачдын баяр буюу шигшмэл хурдан морьдын “Их Хурд-VII” уралдааныг долдугаар сарын 24-нд Хүй долоон худагт зохион байгуулна.
Харин говийн бүсийн зуны уралдааныг Өмнөговьд, баруун бүсийн зуны уралдааныг Говь-Алтайд, зүүн бүсийн зуны уралдааныг Хэнтийд, хангайн бүсийн зуны уралдааныг Орхонд зохиохоор болов.


















