Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Дүнжингарав” уралдаан ирэх гуравдугаар сарын 5-нд болно

Мөн хаврын бүсийн уралдаан хийх саналыг одоогоор Дархан, Хөвсгөл аймгийн МСУХ өгөөд байв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Дүнжингарав” уралдаан ирэх гуравдугаар сарын 5-нд болно
“Дүнжингарав” уралдаан ирэх гуравдугаар сарын 5-нд болно. Зураг: МҮОНРТ

“Дүнжингарав” хурдан морины төвийн бүсийн уралдаан ирэх гуравдугаар сарын 5 буюу XVII жарны тахиа жилийн хаврын тэргүүн сарын шинийн долоонд Хүйн долоон худагт зохион байгуулагдахаар боллоо. Энэхүү шийдвэрийг ММСУХ-ны тэргүүлэгчдийн хурлаар авч хэлэлцэж, Засгийн газарт өргөн барьснаар өчигдөр ийнхүү батлагджээ.

Мөн хаврын бүсийн уралдаан хийх саналыг одоогоор Дархан, Хөвсгөл аймгийн МСУХ өгөөд байв.

Сонирхуулахад зуны бүсийн уралдаануудын тов мөн яригдаж байгаа бөгөөд баруун бүс Баян-Өлгий, зүүн бүс Сүхбаатар аймгийн Дарьгангад буюу Алтан-Овооны их тахилга, хангайн бүс Өвөрхангай, говийн бүс Дундговь, төвийн бүс нийслэлд зохион байгуулагдахаар яригдсан юм.

Хуваалцах