“Дүнжингарав”-ын үүлдэр тогтоох ажилд Б.Төрбат, З.Мэндсайхан нар томилогджээ
2015 оны долоодугаар сарын 1-нд ММСУХ-оос монгол адууны сэрвээний өндрийг ямар байх тухай тогтоол гаргаж баталсан. Түүнд азарга, соёолон 140, их нас 141, хязаалан 137, шүдлэн 132, даага 127 см байх юм. Үүнээс хэтэрсэн адууг шууд хасна.
Мэдээллийн алба

“Дүнжингарав-2016” төвийн бүсийн хурдан морины хаврын уралдаан энэ жил 13 дахь удаагаа ирэх ням гарагт Цагаан хөтөлд болно. Наадам болгонд нэг том асуудал тулгардаг нь эрлийз, монгол адууг хольж уралдуулах явдал байдаг. Зарим уяач эрлийз морио уралдуулчихаад “Цэвэр монгол адуу” гээд мэлзэх нь ч бий. Тиймээс энэ жилийн дээрх наадмын үүлдэр тогтоох ажилд Б.Төрбат, З.Мэндсайхан нар ММСУХ-оос томилогджээ. Энэхүү ажлыг хүлээсэн хүнд олон уяачаас дарамт, хэл амны шахалт ирдэг болохоор хурдан морь сонирхогчид тэдэнд фейсбүүкээр дамжуулж, “Сайн ажиллаарай. Зарим уяач хэл амаар дарамталж эрлийз морио уралдуулах гэдэг шүү. Битгий айгаарай, шударга ажиллаарай” гэсэн үг илгээжээ.