Дүнжингаравын хурд-2014 ирэх сард болно
Монголын Морин спорт уяачдын холбооны санаачилгын дагуу Засгийн Газрын шийдвэрээр “Дүнжингаравын хурд” өвлийн морин уралдааныг жил бүрийн хавар зохион байгуулагддаг уламжлалтай.
Мэдээллийн алба

Монголын Морин спорт уяачдын холбооны санаачилгын дагуу Засгийн Газрын шийдвэрээр “Дүнжингаравын хурд” өвлийн морин уралдааныг жил бүрийн хавар зохион байгуулагддаг уламжлалтай. Эх орны өнцөг булан бүрээс ирсэн шигшмэл хурдан хүлгүүд жил бүр Төв аймгийн Зуунмод хотноо цугларан уралддаг байсан. Өнгөрсөн жилээс Монголын Морин спорт уяачдын холбооны шийдвэрээр уралдааныг Цагаан хөтөлд хийж байхаар болсон. Уг шийдвэрийн дагуу “Дүнжингаравын хурд-2014” ирэх II сарын 9-нд Цагаан хөтлийн хөндийд болох ажээ.


















