Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дүнжингаравын хурд- 2014 хойшиллоо

Хаврын бүсийн Дүнжингарав уралдаан ирэх сард Хүй долоон худгийн Цагаан хөтөлд болно.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дүнжингаравын хурд- 2014 хойшиллоо
Дүнжингаравын хурд- 2014 хойшиллоо. Зураг: МҮОНРТ

Монголын Морин спорт уяачдын холбооны санаачилгын дагуу Засгийн Газрын шийдвэрээр “Дүнжингаравын хурд” өвлийн морин уралдааныг жил бүрийн хавар зохион байгуулагддаг уламжлалтай. Дүнжингаравын хурд 2014 уралдааныг ирэх II сарын 9-нд хийхээр товлож байсан ч хойшлогдлоо. Ирэх сарын 9-ны өдөр цаг агаарын байдал тогтворгүй байх төлөвтэй байсан тул ММСУХ-оос Ус цаг уур орчин шинжилгээний хүрээлэн, Засгийн газартай дахин ярилцсаны үндсэн дээр ирэх II сарын 23-нд хийхээр болжээ. Хаврын бүсийн Дүнжингарав уралдаан ирэх сард Хүй долоон худгийн Цагаан хөтөлд болно.

Хуваалцах