Дүрэмт хувцасны үнийн талаар шаардлага хүргүүллээ
Өнөөдөр 11 цагт Монгол ньюс мэдээллийн төвд сурагчдын дүрэмт хувцасны үнийн асуудлаар “Эцэг эхчүүдийн түр холбоо”-ноос мэдээлэл хийж, эрх баригчдад шаардлага хүргүүллээ. Тус холбоо Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэд сурагчдын дүрэмт хувцас өндөр үнэтэй байгаа учраас “Эцэг эхчүүдийн түр холбоо” байгуу
Мэдээллийн алба

Өнөөдөр 11 цагт Монгол ньюс мэдээллийн төвд сурагчдын дүрэмт хувцасны үнийн асуудлаар “Эцэг эхчүүдийн түр холбоо”-ноос мэдээлэл хийж, эрх баригчдад шаардлага хүргүүллээ. Тус холбоо Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэд сурагчдын дүрэмт хувцас өндөр үнэтэй байгаа учраас “Эцэг эхчүүдийн түр холбоо” байгуулсан тухайгаа хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн юм.
Түр холбооны зүгээс сурагчдын дүрэмт хувцасны үнийг буулгаж өгөхийг БШУЯ, Үйлдвэр худалдааны яаманд хүсэлтээ гаргалаа.
Түүнчлэн үнийн хувьд өөрчлөлт орохгүй бол дүрэмт хувцас худалдаж авахгүй гэдгээ мэдэгдсэн юм.


















