Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дөргэнэ хатан

Найман аймгийн удирдагч Тагтаа Бэхийн ахмад хөвүүн Худугийн хатан байгаад 1204 оны Мэргэдийн байлдан дагуулсан дайнаар олзлогдсонд Чингис хаан өөрийн хөвүүн Өгэдэйд хатан болгон өгсөн нь Дөргэнэ хатан юм.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дөргэнэ хатан
Дөргэнэ хатан. Зураг: МҮОНРТ

Найман аймгийн удирдагч Тагтаа Бэхийн ахмад хөвүүн Худугийн хатан байгаад 1204 оны Мэргэдийн байлдан дагуулсан дайнаар олзлогдсонд Чингис хаан өөрийн хөвүүн Өгэдэйд хатан болгон өгсөн нь Дөргэнэ хатан юм.

Тэрээр Гүюг, Гадан, Хүлгэн Хүчү, Хадаан таван хөвгүүн төрүүлсэн билээ. Өгэдэй хааныг нас барснаас хойш 1241-1246 оны хооронд Их Монгол Улсын төрийг барьсан хатан аж.

Гүюгийг хаан ширээнд өргөмжлөх хуралдайг 1246 оны зун Дөргэнэ хатны дэмжлэгээр хааны зуны ордонд зарлан хуралдуулсан. Энэ их хуралдайгаар Гүюг их хаанаар өргөмжлөгджээ.

Дөргэнэ төр барих хугацаандаа хааны алтан ургийн дотоод зөрчил хямралыг цэгцлэхийн төлөө тэмцсэн шантрашгүй зоригт хатан, хаант төрийн шадар зүтгэлтэн байсан байна.

Хуваалцах